НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн тогтоолоор жилийн бүрийн 04-р сарын 02-ны өдрийг Аутизмыг таниулах дэлхийн өдөр, 4-р сарыг бүхэлд нь аутизмыг таниулах сар хэмээн НҮБ-ын гишүүн бүх оронд 2008 оноос тэмдэглэх болсон билээ. "АУТИЗМД ХИЙСЭН АЯЛАЛ НҮТББ"-ийн 2023 оны 04-р сарын 02-ны өдөр "ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ, ЭЕРЭГЭЭР ХҮЛЭЭЖ АВЪЯ" уриан дор зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаанд "ТАВАНУХААН" МХШЭНХ-ны гишүүн эмнэлгүүд хамтран оролцлоо.