JCI ECO САЛБАР БАЙГУУЛЛАГА БОЛОН

JCI ECO салбар байгууллага болон "ТАВАН УХААН" МХШЭНХ-ны хамтарсан баг "SAVE SMILE" төслийн хүрээнд 2023.04.27-04.30-ны хооронд Дорноговь аймгийн Мандах болон Хатанбулаг суманд ажиллаа. Тус сумын цэцэрлэгийн болон ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхдүүдийн дунд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж. шаардлагатай эмчилгээг хийлээ. Энэхүү үйл ажиллагаа нь JCI ECO салбар байгууллага болон "ТАВАН УХААН" МХШЭНХ-ны 2023 онд байгуулсан санамжийн бичгийн хүрээнд хамтран ажилласан эхний ажил байлаа. Нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрах эрүүл мэндийн төсөл хөтөлбөрт хамтран ажилласан JCI ECO салбар байгууллага, "ТАВАН УХААН" МХШЭНХ, GSK байгууллага, орон нутгийн удирдлага, эмч, сувилагч бусад гишүүддээ талархал илэрхийлье.