JCI ECO САЛБАР БАЙГУУЛЛАГА- SAVE SMILE ТӨСӨЛ

SAVE smile төсөл нь 2025 оны 10-р сарын 8-ны өдрөөс 10-р сарын 12-ны өдрийг хүртэл 4 өдрийн турш “ТАВАН УХААН” шүдний эмнэлгүүдийн холбоотой хамтран, эмч болон салбар байгууллагын гишүүд нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй Дорноговь аймгийн алслагдсан сум болох Хатанбулаг, Мандах сумдад 4 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаа.

Энэ удаагийн хувьд нийт 557 хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг, 236 хүүхдэд эмчилгээ хийсэн байна.

Төслийг дэмжин ажилласан ТАВАН УХААН шүдний эмнэлгүүдийн холбоо, эмч нар, JCI ЭКО салбар байгууллагын гишүүд, нийт хандивлагч нартаа талархал илэрхийлье.

Инээмсэглэлийг аварцгаая!