Хүүхдийн сүүн шүд нь жижиг хэмжээтэй маш хэврэг бүтэцтэй байдаг тул гадны хүчин зүйлст амархан гэмтдэг. Шүдний өвчлөл бусад бүх эрхтэн системийг өвчлүүлдэг учраас хүүхдийнхээ шүдийг 3 сард 1 удаа эмчид үзүүлж байгаарай.
СҮҮН ШҮД ГЭМТЭХ ШАЛТГААНУУД:
- Хөхний сүүнд агуулагдах сүүний хүчил /цаг наргүй хөхүүлэх нь хүүхдийн шүдэнд маш муу нөлөөтэй/
- Чихэрлэг зүйлс хэрэглэх /Хэрэв хэрэглэсэн тохиолдолд 15 минутын дараа заавал амны хөндийг цэвэрлэх/
- Амнаасаа хоол өгөх
- Зөөлөн чанарын хоол хүнс идүүлэх / жишээлбэл гурилан бүтээгдэхүүн шүлсийг өтгөрүүлж их нян хуримтлагдан үржих таатай орчинг бүрдүүлдэг/
- Аяга, халбага зэргийг солихгүй байх
- Хуруугаа хөхөх, хэлээ гаргах, уруулаа долоох гэх мэт буруу зуршлуудын үед хүүхдийн шүдний эгнээний өөрчлөлтүүд үүсдэг
УЧРАХ ХОР УРШИГ:
- Паалангын бүрэн бүтэн байдал алдагдаж удаан хугацаанд явснаас шүд зөөлөрч үйрдэг
- Нэгэнт үйрсэн бол шүдний мэдрэл ил гарч удаан хугацаанд үрэвсэж явснаас болж идээлдэг
- Идээ удаан хугацаанд хуримтлагдаж битүү орчинд байж гадагшлах боломжгүй болсноор дээшээ буйл руугаа хавдаж гадагшилна
- Цоорсон сүүн шүд маш хүчтэй өвддөг
- Цоорсон сүүн шүд байнгын шүднийхээ ургалтыг гэмтээж болдог
- Цоорсон сүүн шүдийг эрт авахуулснаар байнгын шүд ургах зайгүй болдог ба үүнээс болж байнгын шүд буруу гажиг байрлалтай давхар ургах гэх мэт гажиг үүсгэдэг
- Цоорсон шүдэнд их хэмжээний нян агуулагдах бөгөөд шинээр байнгын шүд ургах явцад ойролцоох шүднүүдэд халдаж болдог
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ:
- Цахиур цухуйсан цагаас цэвэрлэж эхлэх
- Хүүхдэд зажлууртай хатуу ааруул, ээзгий, алим идүүлж эрүүний булчинг хөгжүүлэх
- Өдөрт шүдийг 2-3 удаа угааж хэвших
- Угаах боломжгүй болсон тохиололд юм идсэний дараа амаа усаар зайлах
- Угж цоорлыг эрт үед илрүүлж оношилбол ломбо тавих,түрхлэг түрхэх