Шүдний гажиг засал гэж юу вэ?
Шүдний гажиг нь өнөө үед хүн төрөлхтний дунд хамгийн өргөн тархсан өвчин эмгэгүүдийн нэг болоод байна. Үүнийг мэргэжлийн эмчид хандаж цаг алдахгүй эмчилгээ хийлгэх нь зүйтэй ба хэрэв таны шүд бөөгнөрсөн, давхар ургасан, буруу байрласан бол шүдийг угааж цэвэрлэхэд төвөгтэй байхаас гадна:
- Шүд цоорох өвчин
- Буйл болон шүдний тулгуур эдийн үрэвсэл
- Шүд унах
- Хэвийн бус зуулттайн улмаас хоол хүнс идэхэд хүндрэл үүсэх
- Шүдний хөгжил алдагдах
- Нүүрний хэвийн байдал алдагдах цаашлаад хүний өөртөө итгэх итгэлд сөргөөр нөлөөлөх гэх мэтчилэн олон сул талтай.